Хөлбөмбөг => :(
2010-07-19,19:24
Хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний үеэр таарсан болгон мэнд мэдхийн хажуугаар өчигдрийн тоглолтын торгон агшинуудын талаар ам булаалдан ярьж, өнөөдрийн тоглолтонд дасгалжуулагч хэнийг ямар байрлалд тоглуулах, хэн нь "Man of the match" -р тодрох тухай нэгнийхээ хэлснийг дэмжин эсвэл үгүйсгэн, бүр хоорондоо тус тусын дэмждэг багаа магтан: "-Мэдээж манайх хожно, бүр 2:0 ээр, танайд аз таарвал 2:1 ээр, аягүй л бол танайх азгүйм чинь 3:0 ээр хожигдоно доо" хэмээн ам бардам хэлж биенийхээ шарыг малтан, мөрий тавин гар барилцаж байх юм. Би гэдэг хүн нь чинь хөлбөмбөгийн талаар "чимх" төдий мэдээлэлтэй/мэдлэг/ байсан учир анхандаа дэмий л бусдын яриаг чагнан хаа нэг над руу хандахад нь амыг нь дагуулаад "тийм шүү", "мөн дөө", "тэгэлгүй дээ" хэмээн яриаг нь дэмждэг байлаа. Гэтэл бүүр эр эмгүй, хөгшид хөвөөгүй яриад байна шүү цаагуур чинь нөгөө л хөлбөмбөгийн талаар. Иймийн учир дэлхийд хамгийн олон сонирхогч хөгжөөн дэмжигчидтэй болсон спортын талаар юу ч мэддэггүй дээ ихэд ичэн, заримдаа үдэш оройн цагаар гадуур гархад хэлгүй хүн шиг хүмүүсийн ярианд оролцохгүй байна гэдэг нь байдал нэг л "бишдэж" байгааг надад сануулаад байв. Заа тэгээд хүчээр шахуу хөлбөмбөгт "орлоо доо". Удсан ч үгүй аль хэсгээс ямар баг гарсан, хэн хэн гоолдсон, Messi, Rooney, Ronaldo, Mara, Green, Villa, Van Persie гээд овоо хөөрхөн юм ярилцмаар болоод иржийна шүү. Ингэхийн хажуугаар талбайд нь гараад тогловол ер нь яадаг бол гээд л үе үе бодогддог боллоо. Ашгүй миний бодлыг мэдсийм шиг найзууд нэг өдөр ногоон талбайд хөлбөмбөг тоглоё гэж байна, би гэж хүн ухайн тас одоо л надад боломж ирлээ гээд, оймс кет шорт подволк алчуур зэргийг үүргэвчиндээ хийж аваад хүүе хаая гэхийн зуургүй яваад очив. Нөхдүүд ч аль хэдийн оччихсон ихэнхи нь талбай дээрээ гараад 3 бөмбөгөөр зэрэг хөөрхий хаалгачийг зай өгөлгүй хаагаарай гээд л "нүдэж" өгч байнаа. Хурдхан шиг хувцасаа солиод очитол тоглох ч боллоо. Анх гарч байгаа тул битүү морь аятай байж ганцхан дайраад гоол хийн бусдыг алмайруулах ухааны юм бодоод их ч халаалт хийсэнгүй, хийх зав ч өгөлгүй нэг нөхөр бөмбөг хөөгөөд өөдөөс гүйгээд ирж байнаа. Зурагтаар харснаа амьдралд хэрэгжүүлээд хөлд нь хөнгөхөн суун бөмбөг таслаад урагшаа ч хурд хийлээ, болж байна шүү. Даан ч нэг хүнийг хуураад л бөмбөгөө алдчихлаа, тэгсэн ч болох юм байна гэж бодож дуусаагүй байтал нэг нь бас л бөмбөгөө туугаад ирж байна. Хөлд нь суулаа, хууралт хийсэн довтлогч хөл рүү өчиглөөд(санамсаргүй л байлгүй дэ) өнгөрсөн нь намайг 2 долоо хоног доглон явхад хүргэв. Одоо ч бас хөл гишгэхэд өвдсөөр. заа яаж байна зүгээр үү, ингэвэл зүгээр, тэгвэл дээр болно гээд дотно хандаад сэтгэл хуураад өгөхгүй тоглоом тохуу хийгээд өнгөрөх юм таарсан нь. Тийм болхоор л 2 долоо хоног өвдөж байхгүй юу энэ хөл, гэхдээ удахгүй зүгээр болно гэдгийг нь мэдэж байнаа. Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнээ гэж.
Нээрээ энэ дэлхийн аврага шалгаруулах тэмцээний сүлд дуу болох Waving flag -д дуртай болсон шүү, (хэхэ бүгдэд л таалагдаж байгаа байлгүй дээ)
Нээрээ энэ дэлхийн аврага шалгаруулах тэмцээний сүлд дуу болох Waving flag -д дуртай болсон шүү, (хэхэ бүгдэд л таалагдаж байгаа байлгүй дээ)
бичсэн: ХарагдахНэр төрөл: |